Poker зурхай.

Энэ үнэхээр таарч байна лээ шалгаад үзээрэй :D

Хонь 12 ордоос хамгийн цоглог бөгөөд хүчтэй орд. Энэ ордны Poker-үүд ширүүн бөгөөд түргэн зантай энэ нь тэдэнэд сайн муу 2 талыг авчирдаг. Эрч хүч нь унтрашгүй цуцашгүй түүнийг анзаарахгүй байхын аргагүй энэ чанар тэднийг хөдөлмөрч бөгөөд шаргуу болохыг харуулна. Нөгөө талаар тэд хэт их түргэн цочмог уураар аливаа зүйлийг сүйтгэхдээ гаргуун. Хонины ордны Poker-үүд ихэвчлэн аялгуулаг бөгөөд сэтгэл зүй болон бие махбодид нь нөлөөлж чадахуйц урсгалын хөгжмийг түлхүү сонсдог боловч тэд нэг халалт авсан бол доргио хэмнэл хүнд hardrock д бол нугасгүй нэг ёсондоо тэд ганцаараа ч олуулаа байгаа үедээ ч тэд Poker гэдгээ харуулж чаддаг. Энэ ордны Poker-үүд их сониучхан янз янзын зүйл сонирхож оролдох нь элбэг. Тэдний дундаас агуу их авьяаслаг уран бүтээлчид төрдөг нэг урсгалын хэв маягтай эвлэрдэггүй.

Үхэр Ихэвчлэн дуу цөөтэй боловч хариуцлагатай хүмсүүд. Амьдралыг байгаа чигээр нь үнэлж чаддаг. Тэдний сонирхолыг гоё сайхан хараа булаам зүйлүүд татдаг учраас их мэдрэмтгий мэдрэмжтэй Poker-үүд байдаг байна. Тэд урсгалдаа үнэнч бөгөөд тууштай Poker-үүд гэж дүгнэж болох ч үхэрүүд маань урсгалаа сонгохдоо олон талыг харж сонгодог учраас тэд нэг сонгосон урсгалдаа үнэнч байдаг. Итгэл найдварын илэрхийлэл болсон хүмсүүд байдаг гэнэ.

Ихэр Тэднийг урьдчилж хэлэх хэцүү. Тэд юу ч байж магадгүй юу ч болж магадгүй. Тэд өөрсдөө таалагдсанаа л сонсож мэдэрч дагадаг үүгээрээ ч хувьсах гэж юу байдгийг үзүүлдэг. Ийм учраас энэ ордонд янз бүрийн Poker-үүд их байдаг гэхдээ тэд нэг зүйлд удаан баригдаж туйлширдаггүй. Их авьяастай боловч түүнийгээ туушдаа хөгжүүлэх нь ховор. Тэд өнөөдөр Готик байсан бол маргааш Емо болчиж магад.
 
Мэлхий Тэд их нууцлагдмал боловч нээлттэй байж чаддаг. тэд их мөрөөдөмтгий хийсвэр үзэлтэй өөрийгөө хэлж чаддаггүй эмзэгхэн хэврэгхэн. Мэлхийн ордны Poker-үүд ихэвчлэн фантази талийн хөнгөн болон хүнд урсгалд илүү дуртай. Үргэлж түгшиж байдаг нь тэдний соргог бөгөөд мэдрэмтгийг харуулж буй хэрэг. Тэдний амьдралд хэрэгтэй гэсэн зүйлүүд байхгүй үед тэдний хувьд амьдрал үгүй гэсэн үг. Гэвч тэд хөгжмийн нарийн торгомсог мэдрэмжтэй хүмүүс юм байна.

Арслан Хатуу чанга жигд давтамж бүхий урсгал жанрт үнэн голоосоо дуртай өөрсдөө ч бас тийм хүмүүс. Тэд урлаг оюун ухааны ажилд гаргуун төрөлхийн мэт. Баргар харанхуй уйтгар гунигаас ангид байхыг эрмэлздэг боловч эргэн тойрондоо эвгүй уур амьсгал бүрдүүлэхдээ мастер юм байна. Арслангийн Poker-үүд сүртэй мөртлөө эмзэг хүчтэй мөртлөө гайхмаар уян зөөлөн. Ихэвчлэн хүнд Poker-үүд байдаг аа.

Охин Төгс төгөлдөр бөгөөд цэвэр цэмцгэр байдалд татагддаг. Дуу шуугианд дургүй учраас хөнгөн жанр юмуу классик урсгалд дуртай. Тэд юу юунаас илүү өөрийгөө илүүд үздэг бүх зүйлд хянуур бөгөөд цэгцтэй хандахыг эрмэлздэг учраас тэд металл рокын зарим нэгэн зүйлүүдтэй зохицож чаддаггүй. Хүнд элемент бүхий металл хөгжим болон орилоон, эмх замбараагүй ритм гэх мэт зүйлс дургүй. Рокеr гэхэд өндөр шаардлагатай хэцүүхэн хүмүүс.

Жинлүүр Гэнэн боловч хурц ухаан түргэн сэтгэхүйтэй. Эдгээр Poker-үүд ихэвчлэн дундыг баримтлагч Poker-үүд байдаг ба хүнд ч биш хөнгөн ч биш боломжийн урсгал руу тэмүүлдэг. /Дарк рок, симпоник рок, симпо мелодик металл гэх мэт/ Орчин тойронтойгоо гайхалтай сайн зохицдог, доргио үед доргио л байна тогтуун үед тогтуун л байна.

Хилэнц Нарийн мэдрэмжтэй эрч хүчтэй шийдэмгий зориг бүхий хүмүүс. Ийм учраас шок металл урсгалд дуртай байх нь элбэг. Тэд маш их хүчийг өөртөө агуулж байдаг ба тэрийгээ тэр болгон ил гаргаад байдаггүй. Өөртөө болон эргэн тойрны хүмүүст аюулгүй байдлыг авчирдаг тэд дотуур тамиртай. Энэ шинжүүдээс харгалзаж тэднийг хүнд гарын Poker-үүд гэж хэлж болноо.

Нум Нийтэч хүмүүс. Тиймээс хэсэг бүлгээрээ хардкорт доргих дуртай болохоор ганцаараа байгаа үедээ төдийлэн рок сонирхох нь юу л бол. Гүн ухаан фантастик чиглэлд дуртай Poker-үүд. Эгэл жирийн байдалд дургүй. Болохоос болохгүйг нь хүртэл үздэг. Тэд нэг халахаараа бут авна.

Матар Тэд биеээ тоосон хахир хүйтэн цэвдэг сэтгэгдэл төрүүлдэг ч үнэн хэрэгтээ тэд тийм биш харин ч эсрэгээрээ үнэнч шудрага гүн ухааны тэмдэг гэж үздэг. Гоц гойд санаа байхгүй ч тэд өөрсдийн ертөнцийг бүтээдэг түүндээ хүрч чаддаг. Тэдний дунд уран бүтээлчид олон бий. Тэд гэгээлэг хэрнээ хүнд урсгал элемент бүхий хөгжимд дуртай. Тэд их өвөрмөц бөгөөд цаанаа л нэг нууцлаг Poker-үүд байдаг байна.

Хумх Тэд үргэлж бусдаас өөр байхыг хүсдэг. Дахин давтагдашгүй байхыг эрмэлзэнэ. Тэд өнгөрсөн лүүгээ эргэж хардаггүй учраас ямагт шинэ зүйл рүү тэмүүлдэг. Тэд хаана ямар шинэ металл жанр хэдийд яаж үүссэнийг мэдэхийг илүүд үздэг. Юу юунаас илүү мэдлэгийг эрхэм болгодог. Эрх чөлөөг шүтнэ. Тэд хаана ч ямар ч үед эрх чөлөөтэй байж чаддаг учраас тэдний бодол санааг өөчлөх гэдэг санасний гарз.
 
Загас Энэ ордны рокерүүд бүхий л энергиэ бусдын төлөө эсвэл асуудлаа шийдэхийн тулд зориулдаг. Энэ ордны Poker-үүд бусад орд шигээ бие даасан байдалд дуртай хэрнээ тийм байхаас айдаг үргэлж дотроо зөрчилддөг. Зөөлөн тогтуун урсгалд дуртай Poker-үүд юм байна. Бас их энэрэнгүй сэтгэлтэй.

Сэтгэгдэлүүд:

1. amanjinka | 2009-07-06 06:42:58
хэ хэ гоё юм бна даа


сайн уу дүү?
2. Сарнайха | 2009-07-06 08:09:36
хэхэ тийм ч юм уу
3. malga2god | 2009-07-12 23:30:38
найзаа асуух юм байна. чи итгэгч мөн юмуу? Ариун хоньчин, Ундран оргилох булаг энэ тэр гээд бичлэгүүдийг чинь хараад байхад итгэгч мөн юм шиг л байх юм.
4. malga2god (зочин) | 2009-07-17 23:32:59
Эргэлзэх юм байхгүй шүү. Битгий итгэлээсээ ухраарай. Зурхай бол билнийг төөрөгдүүлэх гэсэн цаад хар юмны чинь ажил. Хэний тухай ярьж байгааг мэдэж байгаа биздээ. Эзэн ивээг.
5. С.Баатарзул | 2009-07-19 22:23:22
Сайн уу? Jojo урам зоригтой байгаарай. Бурхан чамд хайртай шүү. Чамайг хүлээж байгаа.
http://tulguur.bblog.mn
6. hawks | 2009-07-31 01:05:59
goooy.
gevch ymar huniig roker gedgiin
bi roker mon uu
7. Jojo | 2009-07-31 05:33:04
tnx tnx tnx
8. hehe (зочин) | 2009-08-02 23:35:01
yag taarch bnshd kkkkk
9. Och | 2009-09-05 02:38:00
Ер нь тийм шүү . Минийх лав таарсан байна бодоод байхад... www.folder.bblog.mn
10. Och | 2009-09-05 02:39:05
Загас
11. чясбяаб (зочин) | 2009-09-05 02:40:01
google

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.